Хамтран ажиллахыг урьж байна. /MV-011721/

ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА.

 

“Монголросцветмет” ТӨҮГ нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт Өндөрцагаан-1 /MV-011721/ нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хийгдэх геологи хайгуулын болон ашиглалтын ажилд хөрөнгө оруулан хамтран ажиллахаар сонирхож байгаа хуулийн этгээдийг урьж байна. Урилгыг 2019 оны 07-р сарын 01-ны өдөр хүртэл хүлээн авна.

Өндөрцагаан-1 талбай нь 1983-1984 онуудад Улсын төсвийн хөрөнгөөр Мөнгөн-өндөр орд газарт хийгдсэн эрэл үнэлгээний ажлаар тухайн талбай хамрагдсан бөгөөд эрэл үнэлгээний ажлын үр дүнгээр хар тугалга, цайр, мөнгөний тодорхой хэмжээний нөөц тогтоогдсон байдаг. Тусгай зөвшөөрлийн нийт талбай нь 665,86 га.

Тусгай зөвшөөрөлтэй талбайд хэтийн төлөв бүхий талбай илрэх боломжтой байгаа тул “Монголросцветмет” ТӨҮГ нь нийт талбайг хамарсан геологи хайгуулын судалгааны иж бүрэн ажил хийх, цаашид тогтоогдсон нөөцийг бүтээгдэхүүн хуваах зарчмаар хамтран ашиглах төлөвлөгөөтэй. 

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаас авна уу:

            Утас: 976-11-458072, 450060-158

            Факс:  976-11-458380

            Вебсайт:                    www.mongolros.mn

            e-mail:                        mailbox@monros.mn

 

 “МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ