БНСУ-ын Ханян их сургуулийн эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

БНСУ-ын Ханян их сургуулийн эмнэлэг болон "Монголросцветмет" ТӨҮГ-ын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар Эрүүл мэндийн салбарт олон улсын харилцааг бий болгон хамтран ажиллах боломжтой боллоо.

 

Хамтын ажиллагааны гэрээний гол зорилго нь "Монголросцветмет" ТӨҮГ-ын ажилтан болон тэдний гэр бүлийг нэгдсэн шинжилгээ болон эмчилгээний төлбөрт ( Нэгдсэн шинжилгээ -10%, Амбулатори болон хэвтэж эмчлүүлэхэд 15% ) хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцсонд оршиж байна.