Хөрөнгө оруулагчдад зориулсан төслийн тухай мэдээлэл

“Монголросцветмет” ТӨҮГ нь хайгуулын тусгай зөвшөөрөл – 3, ашиглалтын тусгай зөвшөөрөл – 27, нийт 30 тусгай зөвшөөрөл эзэмшдэг. 

 

Үүнээс ашигт малтмалын төрлөөр авч үзвэл:

 

  • Хайлуур жоншны ашиглалтын тусгай зөвшөөрөл –13,
  • Алтны хайгуулын тусгай зөвшөөрөл – 3, ашиглалтын тусгай зөвшөөрөл - 7, нийт – 10 тусгай зөвшөөрөл,
  • Мөнгө, холимог-металлын ашиглалтын тусгай зөвшөөрөл – 4,
  • Төмрийн ашиглалтын тусгай зөвшөөрөл –1,
  • Холимог-металлын ашиглалтын тусгай зөвшөөрөл –1,
  • Зэсийн ашиглалтын тусгай зөвшөөрөл – 1,

Өөрийн үйл ажиллагааг өргөжүүлж, хайлуур жоншны бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон алт олборлох чиглэлээр төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.  Эдгээр төслүүд нь компанийн бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулахад чиглэгдэж байгаа бөгөөд хөрөнгө оруулалт хийх хамтран ажиллах сонирхолтой хуулийн этгээдүүд хамтран ажиллах боломжтой.