ХӨРӨНГӨ ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ЗАР

ХӨРӨНГӨ ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ЗАР

 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 09 дүгээр сарын 01ий өдрийн №А-1/1626 албан тоотыг үндэслэн “Монголросцветмет” ТӨҮГ-ын эзэмшлийн Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо Энхтайвны өргөн чөлөө 98/2-т орших Дахин төлөвлөлтийн орон сууцны барилгын 1 давхрын урд болон хойд хэсгийн үйлчилгээний талбайг худалдан борлуулахаар шийдвэрлэв.

 

        1. Ерөнхий мэдээлэл
 

  Худалдаа зохион байгуулах хэлбэр

 Нээлттэй

  Гэрээний зүйл

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд орших Дахин төлөвлөлтийн орон сууцны барилгын 1 давхарт байрлах тус бүр нь 166.75м2 талбай бүхий 2 үйлчилгээний талбай.  

  Худалдаа болох хугацаа

2023 оны 09 дүгээр сарын 18ы өдрийн 14:00 цагт

  Худалдаа болох газар

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо Энхтайвны өргөн чөлөө 98 “Монголросцветмет” ТӨҮГ-ын байр

  Худалдах доод үнэ

Худалдах хөрөнгийн нэр:

Орон сууцны барилгын 1 давхарт байрлах тус бүр нь 166.75м2 талбай бүхий 2 үйлчилгээний талбай.

Худалдах доод үнэ:

1 м2 нь 3,407,016 төгрөг

Үйлчилгээний талбай тус бүрд үнийн санал ирүүлэх боломжтой ба талбай тус бүрээр ялагчийг тодруулна.

  Тавих дэнчингийн хэмжээ

  • Нэг үйлчилгээний талбай сонирхсон этгээд 56,811,991.8 төгрөг.

Дээрх дэнчинг үйлчилгээний талбай тус бүрээр байршуулна.

  Ялсан этгээдийг тогтоох журам

Битүүмжилсэн хэлбэрээр үнийн санал ирүүлж хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд ялагч болно.  

  Худалдах худалдан авах гэрээний      ерөнхий нөхцөл

Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь худалдан авсан эд хөрөнгийн үнийг хуанлын 10 хоногийн дотор төлнө.

  Дэнчин байршуулах данс

Хүлээн авагч байгууллага: “Монголросцветмет” ТӨҮГ

Дансны дугаар: Хас банк 500 120 8361

Дансны нэр: “Монголросцветмет” ТӨҮГ

 

 

        2. Хүсэлт ирүүлэх

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 14:00 цаг хүртэл Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо Энхтайвны өргөн чөлөө 98 “Монголросцветмет” ТӨҮГ-ын байр 508 тоотод хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнийн санал дуудах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.

 

       3. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах

Худалдах хөрөнгийг Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо Энхтайвны өргөн чөлөө Монголросцветмет” ТӨҮГ дээр очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 9811-7670 утсаар лавлана уу.

 

Хүсэлтйин маягт Татах