Танилцуулга Түүхэн хөгжил Шагнал Байгууллагын бүтэц ТУЗ-ийн гишүүд - Удирдлагууд Үнэт зүйл, Хэтийн бодлого
ТҮҮХЭН ХӨГЖИЛ

БНМАУ, ЗХУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1973 онд “Совмонголцветметал” нэртэйгээр анх байгуулагдсан.

1973 БНМАУ, ЗСБНХУ /хуучин нэрээр/ –ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол-Зөвлөлтийн хамтарсан аж ахуйн ”Монголсовцветмет” нэгдэл нэртэйгээр анх байгуулагдсан.
1973 хуучин “Совмонголметалл” нийгэмлэгийн бүрэлдэхүүнд байсан “Бэрх”-ийн уурхай “Монголсовцветмет” нэгдлийн бүрэлдэхүүнд орсон.
1974 “Толгойт”-ын алтны үйлдвэр нь “Монголсовцветмет” нэгдлийн бүрэлдэхүүнд орсон.
1974 “Хажуу-Улаан”-ы уулын үйлдвэр “Монголсовцветмет” нэгдлийн бүрэлдэхүүнд орсон.
1976 “Айраг”-ийн уулын үйлдвэр “Монголсовцветмет” нэгдлийн бүрэлдэхүүнд орсон.
1983 “Бор-Өндөр” УБҮ ашиглалтад орж далд уурхай, баяжуулах фабрик, үйлдвэрлэл болон нийгмийн зориулалттай дэд бүтэц бүхий уурхайчдын хот шинээр баригдаж эхэлсэн.
1987 Дорноговь аймгийн Өргөн суманд “Өргөн” –ий уулын үйлдвэр ашиглалтанд орсон.
1992 “Монголсовцветмет” хамтарсан нэгдэл нь “Монголросцветмет” нэгдэл болж өөрчлөгдсөн.
1994 “Монголросцветмет” нэгдлийн 51 хувийн хөрөнгө оруулалттай ”Шижир Алт” ХХК –ийн “Заамар”-ын алтны үйлдвэр байгуулагдаж 1995 оноос алт олборлох үйл ажиллагаагаа эхэлсэн.
2002 Төв аймгийн Заамар сумын Өгөөмөр тосгонд “Зэрэгцээ” алтны үйлдвэр ашиглалтад орсон.
2005 Хэнтий аймгийн Дархан /хуучнаар/ суманд “Адаг”-ийн далд уурхай ашиглалтанд орсон.
2007 4-р сарын 25-ны өдөр “Монголросцветмет” нэгдлийн үйл ажиллагааны тухай Монгол улс, ОХУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээр шинэчлэгдэн батлагдсанаар “Монголросцветмет” Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани болсон.
2009 Өндөр чанарын хүчиллэг баяжмалыг үйлдвэрлэх зорилгоор “Бор-Өндөр” УБҮ-ийн техник технологийн шинэчлэлийн ажлыг амжилттай хийж дуусгасан.
2010 “Баргилт”-ын төмрийн хүдрийн уурхайг ашиглах бэлтгэл ажлыг хангасан.
2012 “Баргилт”-ын уулын үйлдвэр байгуулагдсан.